Монголбанк он гарсаар 14,8 тн үнэт металл худалдан авчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанк 8 дугаар сард 1.7 тн үнэт металл, оны эхнээс өссөн дүнгээр нийт 14.8 тн үнэт металл худалдан аваад байна.
Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 5.0 тн-р өссөн үзүүлэлт бөгөөд нийт худалдан авсан 14.8 тн үнэт металлын 13.1 тн нь алт, 1.7 тн нь цагаан мөнгө байна.
Наймдугаар сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 87.8 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 209.7 кг үнэт металл худалдан авчээ. Он гарсаар орон нутаг дахь Монголбанкны хоёр хэлтэс нийт 1.1 тн үнэт металл худалдан авсан байна.
Өнгөрсөн сард Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 180,096.17 төгрөг байв.
Related news

Health Minister Meets ADB Country Director to Discuss Projects and Programs in Health Sector
4 hours

The First National Shearing and Woolhandling Championships Hosted with Over 100 Participants
4 hours