"Хар хорум пропертийс"-ийн нэрийг “Эрдэнэс сольюшинс” ХК болгон өөрчлөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржийн III ангилалд бүртгэлтэй "Хар хорум пропертийс" ХК-ийн оноосон нэрийг “Эрдэнэс сольюшинс” ХК болгон өөрчлөөд буйг олон нийтэд мэдээллээ.
Тус компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар компанийн нэрийг өөрчилж, дүрмийн шинэчилсэн найруулгыг баталжээ. Үүнтэй холбогдуулан Монголын Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын тушаал болон СЗХ-ны даргын энэ оны 8 дугаар сарын 14-ний тушаалаар "Хар хорум пропертийс" ХК-ийн оноосон нэрийг “Эрдэнэс сольюшинс” ХК болгон өөрчлөлт орууллаа.