Хүүхдүүдийн эрх ашигт хэн нь нөлөөлж байна вэ?
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий
/МОНЦАМЭ/. Хан Хэнтий нутагт 8000м2 гаруй талбайтай, 1500 хүүхдийн суудалтай
эрдмийн өргөө цогцолборын барилгын ажил удаашралтай, маргаантай хэвээр байна. Энэ
талаар компаниудаас мэдээлэл авлаа.
Тус
барилгын ажлыг гүйцэтгэх тендерийн маргаанаас болоод энэ ажил удаашралтай,
шүүхийн эргэн тойронд хэл амтай байна. Хэнтий аймгийн Засаг даргын орлогч
Г.Хэрлэнчулуун болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих
ангийн Харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга, дэд хурандаа
Т.Ганбаатар нараас Монкон констракшн ХХК-д хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэлх
хугацаанд гэрээний биелэлтийг зогсоох болсныг албан бичгээр мэдэгдсэн ч
барилгын ажлыг үргэлжлүүлсээр байгаа юм байна.
Монкон констракшн ХХК тендерт шалгараад гэрээ байгуулснаар энэ оны 6 дугаар сарын 14-д сургуулийн барилгын ажил эхэлсэн. Ирэх жилийн 8 дугаар сарын 1-ний дотор багтаан дуусгах ёстой. Барилга угсралтын ажил 15-20 хувийн гүйцэтгэлтэй явж байна.
Уг барилын ажил дээр одоогийн байдлаар өдөрт 45-60 ажилтан, 15 гаруй
инженер техникийн ажилчид ажиллаж байна. Орон нутгаас 20 туслах ажилчин авч
ажиллуулж байгаа бөгөөд бетон зуурмагийг мөн орон нутгаас авдаг. Энэ жилийн
хувьд 11 сар хүртэл ажиллаж, барилга угсралтын ажлыг дуусгах төлөвлөгөөтэй
байгаа аж. Барилгын талбайд гэрэл цахилгаан байхгүй, барилгын талбай руу орох
ёстой техник хэрэгсэл, арматур төмрийг оруулахгүй хааж зогсох зэргээр маш олон
талаар барилгын ажлыг саатуулж байгаа ч бололцоогоороо ажлаа үргэлжлүүлэн
хийсээр байна. Тус компани нь 3 дахь удаагийн сургуулийн барилгаа барьж байна.
Архангай аймагт 960 хүүхдийн сургууль, Улаанбаатар хотод Төмөр замын 73 дугаар
сургуулийн өргөтгөл, 4-5 цэцэрлэг барьсан туршлагатай талаар тус компанийн
хуулийн зөвлөх ярьж байна.
Хэнтий
аймгийн Үнэлгээний хорооны хооронд үүсэж байгаа маргаан гэлээ
Хар чонот ХХК
тендер шалгаруулах үйл ажиллагааг хууль бус болсон талаар Шүүхэд нэхэмжлэл
гаргажээ.
Мөн Цагаан ирвэс
харуул хамгаалалтын албатай гэрээ байгуулсан учир энэ сарын 3-ны өдрөөс эхлэн
10 хүний бүрэлдэхүүнтэй ирж хамгаалалтад гараад байгаа юм байна. Шүүхийн эцсийн
шийдвэр гартал 1-р сургуулийн хашаанд хамгаалалтын албаныхан майханд байрлах
аж. Мөн орж гарч байгаа хөдөлгөөнийг хязгаарлаж, авто машин, техник хэрэгслийг
оруулж гаргахгүй байхаар гэрээнд тусгагдсан тул тус хамгаалалтын албаныхан
үүргээ гүйцэтгэж байгаа гэнэ. Тус хамгаалалтын албаныхан хамгаалах зөвшөөрөл авахаар
аймгийн Цагдаагийн газар болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдэл өгсөн
ч хариу ирээгүй байна.
Содон номин ХХК сургуулийн тендер шалгаруулах үйл ажиллагааг хууль бус болсон талаар Шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Гурван удаагийн хуралдааны шийдвэрийг үндэслэн гаднын нөлөөлөл, ашиг сонирхлын зөрчил үүссэн гэсэн үндэслэлээр шүүхэд ханджээ. Үнэлгээний ажиллагаа хууль бус учраас энэ барилгын ажлыг явуулах үндэслэл байхгүй, төрийн байгууллагын хууль бус үйл ажиллагааг олонд мэдээлэх, хуулийг мөрдөх шаардлагатай байна. Сангийн яаманд Содон номин ХХК-аас гомдол гаргасны дагуу 5 дугаар сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Орон нутгийн өмчийн газарт Гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлэх талаар албан бичиг ирүүлсэн ч 5 дугаар сарын 28-нд Монкон констракшнтай гэрээ байгуулагдсан байна. Энэ маргаан бол нэхэмжлэгч компаниудын хооронд бус, Хэнтий аймгийн Үнэлгээний хорооны хооронд үүсэж байгаа гэдгийг тус компанийн инженерийн төлөөлөгч Ш.Сарангэрэл мэдэгдлээ.