Сүрьеэ, “Covid-19” зэрэг өвчний оношилгоо хийх шинэ төхөөрөмжтэй болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэг нь “Глобаль сан"-гийн 65 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Chepeid” үйлдвэрийн “GeneXpert” аппараттай боллоо.
Шинэ тоног төхөөрөмжийг ажиллуулахаар эмч эмнэлгийн
мэргэжилтнүүдийг сургалтад хамруулсан бөгөөд эмнэлгийн тусламж үйлчилгээ, оношилгоо шинжилгээнд төхөөрөмжийг ашиглахад бэлэн болжээ.
Тус
аппаратаар сүрьеэ өвчний оношилгоо, “Covid-19” өвчний оношилгоо хийхээр төлөвлөж
шаардлагатай урвалж бодис, нэг удаагийн хэрэгсэл зэргийг бэлтгэж байна гэж албаныхан мэдээлэв.
Цаашид элэгний В.С вирусын идэвхижил тодорхойлох, “HIV” тодорхойлох шинжилгээ хийх
боломжтой аж.
Замын-Үүд
сум түр оршин
суугчидтайгаа нийлээд 25
мянга гаруй иргэнтэй бөгөөд Нэгдсэн
эмнэлэг түр болон явуулын иргэдэд эмнэлгийн
тусламж үйлчилгээ үзүүлдэг. Эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасгаар өдөрт 50-60 хүн үйлчлүүлдэг бол алсын
дуудлага 100-200 км зайтай байдаг аж.