“Алтан хонх” уралдаант тэмцээн боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд аймгийн Татварын хэлтсээс Татвар төлөгчдийн өдөрт зориулан ЕБС-ийн сурагчдын дунд "Алтан хонх" асуулат хариултын тэмцээн зохион байгууллаа.
Тус тэмцээнд Жаргалант сумын Ерөнхий боловсролын 7 сургуулийн 50 гаруй сурагчид оролцлоо.
Ирээдүйн татвар төлөгчдийн анхан шатны мэдлэгийг дээшлүүлэх зорилготой явагдсан уралдаант тэмцээний 1-р байранд 12 жилийн 1-р сургуулийн 10ё ангийн сурагч М.Баянбаяр, 2-р байранд Прогресс сургуулийн 10в ангийн сурагч Э.Эрдэнэбаяр, 3-р байранд 12 жилийн 3-р дунд сургуулийн 11а ангийн сурагч Б.Гантулга нар шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнуулсан байна.
А.Бямбасүрэн
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days