60 мянган га бэлчээрт 120 тн бактержуулсан бэлдмэл цацлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-13 13:35:14

Өвөрхангай аймгийн Засаг даргын 2016 оны А/213 дугаар захирамжийн дагуу Нарийнтээл суманд 30,0 мянган га, Хайрхандулаан суманд 10,0 мянган га, Уянга суманд 20,0 мянган га бэлчээрт микробиологийн аргаар 120 тн бактержуулсан бэлдмэл цацаж, үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг 04 дүгээр сарын 25-аас 05 дугаар сарын 06-ныг хүртлэх 14 хоногийн хугацаанд хийж гүйцэтгээд байна.

Тодруулбал сумдын Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж, Хайрхандулаан сумын Бурхант, Нарт, Эмээл, Дэрсэн хонхор, Марзат багуудад 10.0 мян га бэлчээрт 20 тн бактержуулсан бэлдмэлийг, Нарийнтээл сумын Шарга, Өндөр хөмөг, Цагаан овоо багуудын 30 мянган га талбайд 60.0 тн бактержуулсан бэлдмэлийг,  Уянга сумын Жаргалант, Бадрал, Таац багуудын 20 мянган га бэлчээрт 40.0 тн бактержуулсан бэлдмэлийг тус тус цацжээ.

Уг ажилд УХЭШХүрээлэнгийн мэргэжилтэн Г.Мөнхчулуун, н.Батдорж ХХААГ-ын мэргэжилтэн Т.Эрдэнэбаяр нар сумдын ажлын хэсэгтэй хамтран оролцсон байна.

Өвөрхангай аймагт бэлчээрийн талхагдалтын асуудал томоохон бэрхшээлийг үүсгэж байна. Үүнд нөлөөлж буй гол шалтгаан бол үлийн цагаан оготно юм. Хаврын урин цаг, өвс ногооны ургалттай зэрэгцэн ирдэг энэхүү “аюул”-тай жил бүрийн хавар, намар хөрөнгө мөнгө төсөвлөн тэмцсээр ирсэн юм.

Өвөрхангай Б.Батчимэг

 

Related news