ӨВӨРХАНГАЙ: Хууль бусаар тарвага агнах зөрчлийг илрүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны есдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Хууль бусаар тарвага агнасан, мах, арьс, түүхий эдийг худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, хадгалсан 17 зөрчлийг илрүүлжээ.
Аймгийн Байгаль орчны газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Зооноз, өвчин судлалын төвөөс томилсон ажлын баг, сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нар хамтран тарваган тахлын голомттой бүс нутгуудад хяналт, шалгалт хийж байна.
Энэ
үеэр дээрх зөрчил илэрсэн бөгөөд есөн иргэнд 2.4 сая төгрөгийн торгууль
оногдуулж, байгаль орчинд учирсан хохирол болох 11 сая төгрөгийг
нөхөн төлүүлж байна. Мөн хууль
бусаар агнасан 34 ширхэг тарваганы мах, долоон
ширхэг ТОЗ-8 маркын калибрь бууг
хураажээ.