ӨВӨРХАНГАЙ: Ил хаант улсад зоосон мөнгөө монгол бичигтэй гаргадаг байжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны есдүгээр
сарын 5
/МОНЦАМЭ/. Хархорум
хотын тууриас Монголын Эзэнт гүрний үеийн янз бүрийн хийц, хэмжээтэй алт,
мөнгө, зэс, хүрэл зооснууд олдож, Хархорум болон Монголын Үндэсний музейн сан
хөмрөгт бүртгэн авдаг.
Үүний нэг нь Ил хаант улсын зооснууд юм. Зарим үед Персийн Монгол Улс, Хүлүгийн хаант улс хэмээгддэг Ил хаант улс нь 1256-1357 он хүртэл 100 жил оршин тогтнох хугацаандаа 17 хаанаар төр удирдуулж байв. Тэдгээрийн 12 нь зоосон мөнгөө монгол бичигтэй гаргаж байв.
Ил хаант улсыг үндэслэгч Хүлүг хааны дараа төр залгамжлан барьсан Абага (1265-1282он), Ахмад (1282-1284он), Аргун (1284-1291он), Гайхат буюу Ринчиндорж (1291-1295он), Байду (1295он) хаадын зоос монгол бичээстэй байсан бөгөөд хэв загвар, бичлэг, бичээсийн маяг, үгсийн бүтэц хоорондоо төстэй байдаг. Гэвч үгсийн утгыг өнөө хэр нь тайлж чадаагүй байна.
Тухайн
үед улс орнуудын ихэнх зоосонд хааны тамга, араб эвхмэл үсэг, хижрийн тооллын огноо,
янз бүрийн хээ, бэлгэдлийг дүрсэлдэг байсан бол Ил хаант улсад сорьц сайтай,
гоёмсог хийцтэй, сайн чанарын зоосыг монгол бичигтэй гаргаж, үндэсний бичиг
соёлоо эрхэмлэн дээдэлдэг байсныг судлаачид тогтоожээ.