Нийслэлд 59.9 км дугуйн зам барина
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар хотыг 2016-2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийслэлд нийт 59,9 км урт дугуйн зам барихаар төлөвлөсөн талаар НЗДТГ-аас мэдээллээ.
Дугуйн замыг 1.5 метр өргөнтэй, зориулалтын төмөр тор болон цас бороонд өнгө алддаггүй ногоон өнгөтэй зуурмагаар хийх аж.
2012-2016 он хүртэл хэд хэдэн чиглэлд дугайн зам тавьжээ. Тухйлбал, 2012 онд Бэлхийн замд 5,7 км-ын урттай дугуйн зам хийж ашиглалтад өгсөн бол 2013 онд Дүнжингаравын автозам дагуу 6 км урт дугуйн замыг шинээр хийжээ. Харин 2015 онд хойд зуслан чиглэлийн замд буюу Дамбадаржаагийн уулзвараас Хандгайтын зуслан хүртлэх автозам дагуу 15,6 км, 19-р хорооллын арын автозам дагуу 1,5 км, Сонсголонгын автозам дагуу 5,5 км дугуйн замыг шинээр тавьжээ.
Ч.Ариунболд
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days