Шүлхийн эсрэг вакцинжуулалт 41 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Засаг даргын захирамжийн хүрээнд 18 суманд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажил эхэлж, одоогоор 41 хувьтай байна.
Мал эмнэлгийн газраас мэдээлснээр өнгөрөгч тавдугаар сард Галшар, Баянмөнх, Жаргалтхаан суманд мал амьтны галзуу, Хэрлэн
суманд дотрын халдварт хордлого өвчин гарчээ. Галзуу өвчний гаралт, тархалтыг
өнгөрсөн сартай харьцуулахад 40 орчим хувиар буурсан үзүүлэлттэй
байна.