Улаанбурханы эсрэг нэмэлт дархлаажуулалт энэ сарын 12-нд эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-05-09 00:40:41

Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтыг энэ сарын 12-25-ны өдрүүдэд “Улаанбурхан өвчний эсрэг хамтдаа” уриан дор зохион байгуулах тухай Дархан-Уул аймгийн Засаг даргын Захирамж гарлаа.

Нэмэлт дархлаажуулалтад тус аймгийн хэмжээнд 18-30 насны 23681 хүн хамрагдах урьдчилсан судалгаа гарсан талаар аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл ярилаа. Уг захирамжид төлөвлөгөөний дагуу дархлаажуулах арга хэмжээг зохион байгуулах, зорилтот бүлгийн иргэдийг бүрэн хамруулахыг Эрүүл Мэндийн газар, Боловсрол, Соёлын газар, Хөдөлмөрийн хэлтэс, бүх шатны Засаг дарга, бүх аж ахуйн нэгж, байгууллагуудын дарга, захирал нарт үүрэг болгосон байна.

Аймгийн хэмжээнд 1986-1998 онд төрсөн 18-30 насны иргэдийг Улаанбурхан-улаануудын эсрэг вакцинаар дархлаажуулах ажлыг Эрүүл Мэндийн газарт даалгасан бол нэмэлт дархлаажуулалттай холбоотой сурталчилгаа, мэдээллийг тасралтгүй явуулахыг Мэдээлэл Мехнологийн албанд даалгажээ.

                                                                                    Б.Норовсамбуу

Related news