Гуравдугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын шав тавилаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ 200 хүүхдийн хүчин чадалтай 3 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын шав тавих ёслол өнөөдөр боллоо.
Уг барилга нь улсын төсвийн 2.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй бөгөөд гүйцэтгэгчээр нь "Их даян бүүвэй" ХХК шалгарчээ.
Зураг төсвийг СӨБ-ын орчны стандартын дагуу хийлгэсэн бөгөөд 8 бүлэг, урлаг, спорт заал, гал тогоотой. Энэхүү цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орсноор 3 дугаар цэцэрлэгийн хүчин чадал нэмэгдэж, 400 хүүхэд авах боломжтой болох аж.
Ташрамд, 3 дугаар цэцэрлэг нь 3 блок байртай бөгөөд 2 блок байрны ашиглалтын хугацаа дууссан. Мөн өвөлдөө маш хүйтэн байдгаас үүдэн хүүхдүүд ханиад томуу тусах нь их байдаг зэрэг олон хүндрэлтэй асуудлууд байсан бол ийнхүү шийдэгдэж байна.
Related news

Auditor General of Mongolia Meets Leaders of Project to Strengthen Performance Audit Capacity
2 days

President of Mongolia Attends Commemorative Session of UN General Assembly’s 80th Anniversary
5 days