Каннын кино наадам энэ жил болохгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
МОСКВА. /Радио Sputnik/. Францад
жил бүр зохион байгуулагддаг Каннын кино наадам коронавирусний цар тахлын улмаас
энэ жил болохгүй бөгөөд зохион байгуулагчид наадмыг цахим
хэлбэрээр явуулахаас ч татгалзжээ.
Наадмыг зохион
байгуулах хороо арга хэмжээг 6 дугаар сарын эцэс эсвэл 7 дугаар сар эхээр
болгож хойшлуулах шийдвэрийг урьдчилсан байдлаар гаргаснаа өмнө нь мэдэгдсэн юм. Францад “COVID-19”-н халдвартай холбоотойгоор тогтоосон онцгой
байдлын дэглэм дор хаяж 7 дугаар сарын 10 хүртэл үйлчлэх учир наадмыг зохион
байгуулахад тун хүндрэлтэй байгаа аж.
Наадмыг зохион
байгуулагчид кино үзвэрийн хүрээнд дэлгэцнээ гаргахаар сонгосон кино хөтөлбөрөө 6 дугаар сарын эхээр танилцуулах аж.
Related news

“Chinggis Khaan” International Airport Became One of the World’s Ten Most Improved Airports
15 hours

Health Minister Meets ADB Country Director to Discuss Projects and Programs in Health Sector
10 days