“ICAO” олон улсын нислэгийг сэргээх тусгай баг байгуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МОСКВА. /RIA Novosti/. Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO) коронавирусний цар тахлын үед нислэгийг сэргээх тусгай баг байгуулжээ.
Тус байгууллагын цахим хуудсанд мэдээлснээр, тусгай баг нь “иргэний нисэхийн салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд тухайн улсын засгийн газар болон салбарын бүхий л мэдээллийг ашиглан, тэргүүлэх чиглэл, бодлогыг тодорхойлж, санал болгох аж”.
Тусгай багийн бүрэлдэхүүнд Олон улсын иргэний нисэхийг байгууллагын удирдах зөвлөлийн гишүүд, нисэхийн салбарын удирдах албан тушаалтнууд, мөн ДЭМБ, Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын төлөөллүүд багтах юм. Зөвлөл дэх Францын төлөөлөгч Филипп Бертугээр удирдуулах тус баг ажлынхаа эхний үр дүнг тавдугаар сарын сүүлчээр танилцуулах төлөвтэй байна.