“Boeing” дэлхий даяар ажилтнуудынхаа 10 хувийг цомхотгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-04-30 12:55:11

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн “Boeing” компанийн удирдлагууд дэлхий даяарх нийт ажилтнуудынхаа 10 хувийг цомхтгохоор шийджээ.


"Цар тахлаас үүдэлтэй сөрөг нөлөөнд агаарын тээврийн салбар хамгийн их өртсөн бөгөөд үүний улмаас манай компани зарим загварын нисэх онгоцуудынхаа үйлдвэрлэлийг бууруулсан билээ. Агаарын тээврийн салбарыг эргэн сэргээхэд хэдэн жилийн хугацаа шаардагдана" гэж "Boeing" компанийн тэргүүн Дэвид Кэлхун мэдэгдэлд дурдсан байна. Түүний хэлснээр, “Boeing 777” болон 787 загварын онгоцуудын үйлдвэрлэлийг бууруулжээ.


Ажилтнуудыг цомхтгох шийдвэрийг цар тахлын энэхүү хүнд нөхцөл байдалтай холбогдуулан гаргасан гэдгийг “Boeing”-ийн тэргүүн онцлон тэмдэглэсэн байна.


Related news