Удирдах ажилтны сонгон шалгаруулалтад хамрагдагсдын тэн хагас нь тэнцсэнгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-05-03 12:39:06

Ховд аймгийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албаны болон үйлчилгээний удирдах албан тушаалын ажлын байрны сул орон тоог нөхөх иргэдийг сонгон шалгаруулах шалгалт өнгөрсөн 7 хоногт боллоо.

Сонгон шалгаруулалтаар зарлагдсан төрийн жинхэнэ болон үйлчилгээний удирдах албан тушаалын 17 ажлын байранд 29 иргэн бүртгүүлж оролцжээ.

Шалгалтаар боловсрол туршлага, мэргэшсэн байдал, удирдах ур чадвар, сорил, бичгийн болон мэдээллийн технологи, мэдлэг, хандлага, зан үйл тогтоох ярилцлага авч, гадаад хэлний түвшинг тогтоон журмын дагуу үнэлгээ өгөхөд 29 иргэнээс 14 нь тэнцсэн байна.

Зарлагдсан нийт 17 сул орон тооноос 11 ажлын байрны захиалга нөхөгдөн, нээлттэй ажлын байр 5 үлджээ. Үүнд: Эрдэнэбүрэн сумын Санхүүгийн албаны даргын ажлын байрны сул орон тоог тухайн захиалагч байгууллага нь эндүүрч зар өгсөнөөс захиалга нь буцааж татагдсан бол Булган, Дарви, Мөнххайрхан, Чандмань сумын Санхүүгийн албаны дарга болон Мөст сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажлын байрны сул орон тоо нь нээлттэй үлдсэн байна.

 А.Бямбасүрэн

 

 

Related news