Д.Трамп иргэдээ татвараас чөлөөлөхийг хүсэж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН. /TASS/. Коронавирусний тархалтын үр дагаврыг зөөлрүүлэхэд
чиглэсэн хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп иргэдээ оны эцэс
хүртэл цалингаас суутгах татвараас чөлөөлөхийг хүсэж байна. Энэ тухай Цагаан
ордны Үндэсний эдийн засгийн зөвлөлийн тэргүүн Лоуренс Кадлоу мэдэгджээ.
Энэ хөтөлбөрийн хүрээнд өвчний цалингүй чөлөө олгосон хүмүүст дэмжлэг
үзүүлэх, жижиг дунд бизнес эрхлэгч компаниудын татвар төлөх хугацааг
хойшлуулахыг зорьжээ.
“Бид хоёр танхимын даргатай зөвлөлдөж, хөтөлбөрийн нарийн тодорхой
зүйлүүдийг боловсруулж байгаа” хэмээн тэрбээр цохон тэмдэглэсэн байна.
Related news

Auditor General of Mongolia Meets Leaders of Project to Strengthen Performance Audit Capacity
4 days

President of Mongolia Attends Commemorative Session of UN General Assembly’s 80th Anniversary
7 days