Технологийн томоохон компаниудын хувьцааны ханш унажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
НЬЮ-ЙОРК. /CNBC/. Нью-Йоркийн
хөрөнгийн бирж дээр томоохон уналтууд гарсны улмаас Америкийн технологийн 5 том
компаниудын хувьцааны ханш унаж, 321.6 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ.
Тодруулбал, “Apple” компанийн хувьцааны ханш 7.91 хувиар буурч, 266.17 ам.долларт хүрчээ. “Microsoft”, “Facebook” болон “Google” компанид хамаардаг “Alphabet” компанийн хувьцаа 6 хувиар тус бүр унасан байна. Харин “Amazon” компанийн хувьцааны ханш 5.3 хувиар буурчээ. Тийнхүү технологийн аварга компаниудын хүлээсэн нийт алдагдал 321 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Related news

Auditor General of Mongolia Meets Leaders of Project to Strengthen Performance Audit Capacity
4 days

President of Mongolia Attends Commemorative Session of UN General Assembly’s 80th Anniversary
6 days