Венесуэлд үзүүлэх эдийн засгийн тусламжийг бууруулна хэмээн мэдэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ЛОНДОН. /Reuters/. Ерөнхийлөгч
Николас Мадуро тэргүүтэй Венесуэлийн одоогийн Засгийн газарт үзүүлэх эдийн
засгийн тусламжаа БНХАУ багасгана хэмээн АНУ-ын Венесуэлийн асуудлаарх тусгай
төлөөлөгч Эллиотт Абрамс үзэж байна.
Өнгөрсөн онд БНХАУ-ын Венесуэлд олгосон зээл юмуу хөрөнгө оруулалтын талаар
АНУ мэдэхгүй хэдий ч Венесуэлд авлига хээл хахууль өсөн нэмэгдэж, Мадурогийн
эдийн засгийн бодлого үр дүнгүй байгаатай холбоотойгоор БНХАУ-ын эрх баригчдад
санаа зовниж байгаагаа Абрамс цохон тэмдэглэсэн байна.
Хориг арга хэмжээ болон өөр бусад хүчин зүйлийн улмаас эрх баригчид
Венесуэлтэй хамтын ажиллагаагаа хэсэгчлэн зогсоосон хэмээн БНХАУ-ын Гадаад
хэргийн яам Эллиотт Абрамсын мэдэгдэлтэй холбогдуулан тайлбар өгсөн байна.
Related news

Auditor General of Mongolia Meets Leaders of Project to Strengthen Performance Audit Capacity
3 days

President of Mongolia Attends Commemorative Session of UN General Assembly’s 80th Anniversary
6 days