"Ятгах тусам нягтал" аян Хэнтий аймагт өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-01-15 21:29:40

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймаг дахь Цагдаагийн газар, Монгол банк хамтран "Ятгах тусам нягтал" аяныг орон нутагт өрнүүлж эхэллээ. 


Хэнтий аймгийн хэмжээнд залилах гэмт хэрэг 2017 онд 11 бүртгэгдэж байсан бол 2018 онд 29 бүртгэгдэж урд оноос 3,5 дахин өсжээ. Харин 2019 онд 49 бүртгэгдэж өмнөх оноос 68,9 хувь буюу 1,3 дахин өссөн үзүүлэлттэй байна. Иргэд залилах гэмт хэргээс өөрийгөө болон ойр дотны хүмүүс, найз нөхөд, гэр бүлийн гишүүдээ хамгаалах, урдчилан сэргийлэх боломжтой. Үүнд иргэдийн оролцоо маш чухал тул “Ятгах тусам нягтал" аян орон даяар өрнөж байгаа юм. Аяны хүрээнд Хэнтий аймаг дахь Цагдаагийн газар болон Монгол банк хамтран ажиллаж эхэлжээ.


Залилах гэмт хэргийн дийлэнх хувь нь банкны дансаар дамжигддаг тул арилжааны банкууд зайлшгүй хамтран ажиллах шаардлагатай аж. Тэд иргэдийг дансны нууцлалаа хэрхэн хамгаалах, мөнгөн гүйлгээ хийхдээ нягтлан анхаарах тал дээр зөвлөмж зөвлөгөө болоод мэргэжлийн туслалцаа мэдээллээр ханган ажиллах юм байна. 

Related news