Өнгөрсөн 7 хоногт 4.2 сая хувьцаа арилжжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 4 удаагийн үнэт цаасны арилжаа боллоо. Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 52 компанийн 4.2 сая ширхэг хувьцааг 633.627.602 төгрөгөөр арилжив.
Өнгөрсөн 7 хоногт Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа явагдаагүй байна.
2020 оны нэгдүгээр сарын 3-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 2.666.684.969.708 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 19511.49 нэгж болж өмнөх долоо хоногоос 0.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day