Сүрэг шувуу ѳндѳр хүчдэлийн шугам мѳргѳж осолдсон байх магадлалтай
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутгийн хойд хэсэг ѳндѳр хүчдэлийн шон дагуу 12 дугаар сарын эхээр 500 орчим ногтруу үхсэн байжээ.
Үүнтэй холбогдуулан Даланжаргалан дахь Их нартын байгалийн нөөцийн газрын Хамгаалалтын захиргаанаас шувууд хэрхэн үхсэн талаар тандалт, судалгаа хийсэн байна.
Албаныхан дээрх газарт зураг, видео бичлэг хийж баримтжуулан МУИС-ийн багш доктор, амьтан судлаач Н.Батсайхан болон бусад шувуу судлаач
нартай ярилцаж шувуудын үхсэн шалтгааныг
тодорхойлсон аж.
Үхсэн шувуудын толгой болон далавч нь гэмтэж тасарсан байгаа нь ямар нэг зүйлтэй хүчтэй мѳргѳлдсѳнийг нотолж байна гээд тус орчинд ногтруу шувуу ихээр нутаглаж нүүдэллэхдээ ѳндѳр хүчдэлийн шугам мѳргѳж осолдсон байх магадлалтай гэжээ.
Учир нь шувууд зѳвхѳн ѳндѳр хүчдэлийн шугам дагуу болон шугамны урд талыг даган үхсэн төдийгүй өндѳр хүчдэлийн шугамнаас бусад хэсэгт шувуу үхсэн тохиолдол гараагүй аж.
Өндѳр хүчдэлийн шугамны утсыг ажиглавал зарим хэсэгт нь шувууны ѳд сѳд наалдсан байдалтай байжээ. Энэ нутагт зуншлага оройтсон тул ногтрууны идээшилдэг нэг наст буурцагт ургамал ихээр ургасан байна.
Цаашид тус орчноос ургамал болон хөрсний дээж авч судалгаанд явуулах шаардлагатай байгааг сумын удирдлага болон аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт мэдэгдсэн байна. Ногтруу шувуу сүргээр нүүдэллэн хуурай хээр тал, говиор нутагладаг аж.