“Алтан цом” спортын наадам энэ сарын 21-нд эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-18 16:21:18

Монголын залуучуудын холбооны 2014 оны шилдэг холбоо Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн залуучуудын холбооноос “Алтан цом” спортын наадмыг Хэнтий аймгийн залуучуудаа нэгтгэх, спортлог залуусаа дэмжих зорилготой энэ жил гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Энэхүү гуравдугаар наадам нь ширээний теннис, гар бөмбөг, сагсан бөмбөг, үндэсний бөх, шатар гэсэн таван төрлөөр зохиогдож төрөл тус бүрт эхний гурван байрыг шалгаруулж багийн нийлбэр дүнгээр эхний таван байраа тодруулах  ажээ. Тэмцээн энэ сарын 21-24-ний өдрүүдэд Спортын төв ордон, Хилчин спорт Их засаг их сургуулийн зааланд болох бөгөөд наадам нь Хэнтий аймгийн залуучуудын дунд зохиогддог хамгийн том, өргөн цар хүрээтэй тэмцээн гэдгээрээ онцлог аж.

Тэмцээний техникийн зөвлөлгөөн энэ сарын 19-ний өдрийн 19.00 цагт Монголын залуучуудын холбоонд болох бол нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 21-ний баасан гарагт 12 цагаас Спортын төв ордонд болох юм.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

Related news