Төрийн 180 гаруй үйлчилгээг нэг дороос авах боломжтой боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий аймгийн Чингис хотын иргэд “Нэг цэг”-ийн үйлчилгээг шинээр ашиглалтад орсон “Эвт” зүүн бүсийн худалдааны төвийн 2 давхараас авах боломжтой боллоо.
Өмнө нь Хэрлэн сумын ЗДТГ-ын нэг давхарт байсан нэг цэгийн үйлчилгээ ийнхүү бүрэн шинэчлэгдэж, төрийн 15 байгууллагын 180 гаруй үйлчилгээг нэг дороос авах боломжтой болов. Ингэснээр “Нэг цэг”-ийн үйлчилгээ нь төрийн үйлчилгээг нэг дороос авах боломжийг иргэдэд олгосон хамгийн оновчтой шийдэл болоод байна. Одоогоор тус “Нэг цэг”-ийн үйлчилгээ туршилтын журмаар явагдаж байгаа юм. Иргэд нийтдээ төрийн 15 байгууллагын 180 гаруй үйлчилгээг эндээс авхаас гадна дарааллаа хүлээх зуураа өөртөө үйлчлэх төвд амрах боломжтой юм. Мөн өндөр настан даралтаа үзэх, жин өндөрөө үзэх зэрэг иргэдэд тохирсон олон шинэлэг үйлчилгээг нэвтрүүлээд байна.
Энэхүү төрийн үйлчилгээний нэгдсэн төвд Шуудан үйлчилгээний газар, Хууль зүйн зөвлөгөө өгөх хэсэг, Нотариат, Улсын бүртгэлийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Өргөдөл гомдол хүлээн авах хэсэг, Архив зэрэг иргэдэд шаардлагатай бүхий л төрийн үйлчилгээ цогцолсноороо онцлог ажээ.
Хэнтий аймаг О.Буянхишиг