Ажиллах хүчний хомсдлыг зохицуулахад роботуудыг ашиглана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ТОКИО. /Japan Times/. Японд ажиллах хүчний хомсдлыг зохицуулах чиглэлд роботуудын хэрэглээг нэмэгдүүлэх зорилго бүхий төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсгийг тус улсын Аж үйлдвэрийн яам, 20 гаруй их сургууль, компани хамтран байгуулжээ.
Японы зарим компани роботуудыг хэдийн ашиглаж эхэлсний дунд “Toyota Motor”, “Aeon”, “Kewpie”, “Mitsubishi Estate” зэрэг компани багтаж байна. Японы жижиглэн худалдаа, зоогийн газар зэрэг бизнесийн олон салбарт ажиллах хүчний хомсдол бий болсон хэдий ч роботын хэрэглээг аажмаар нэвтрүүлж байгаа аж.
Ажлын хэсэг ирэх
оны гуравдугаар сард жижиглэн худалдаа, зоогийн газар, хоол үйлдвэрлэлийн
салбарыг хамарсан роботуудын хэрэглээний төлөвлөгөөг танилцуулах ажээ.
Related news

Auditor General of Mongolia Meets Leaders of Project to Strengthen Performance Audit Capacity
3 days

President of Mongolia Attends Commemorative Session of UN General Assembly’s 80th Anniversary
6 days