Бүртгүүлсэн иргэдийн арав хүрэхгүй хувь нь ажилд зуучлагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-04-13 22:35:25

2016 оны эхний гурван сарын  байдлаар ажил идэвхитэй хайж аймгийн Хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн  692 хүн байна. Бүртгүүлсэн иргэдээс 59 нь ажлын байранд зуучлуулжээ.

Ажилд орсон иргэдийн 37 хувь нь төрийн удирдлага ба батлан хамгаалах салбарт, 8.5 хувь нь үйлчилгээний бусад салбарт ажлын байртай болсон бол  боловсруулах аж үйлдвэр,  уул уурхайн олборлолт,  боловсролын салбарт тус бүр 6.8 хувь нь ажлын байраар хангагдсан байна. Үлдсэн хувь нь нийгмийн халамжийн үйл ажиллагааны салбар, хүн хөлслөн ажиллуулдаг өрхийн үйл ажиллагаа, бөөний болон жижиглэнгийн худалдаа, урлаг, үзвэр үйлчилгээнд тус тус ажлын байртай болжээ.

Ажил идэвхтэй хайж Хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн иргэдийн тоо өнгөрсөн оны энэ үеийнхээс 25- аар өссөн бөгөөд нийт ажилгүйчүүдийн 56.6 хувь нь эмэгтэйчүүд байна.

Аймгийн хэмжээнд хөдөлмөрийн насны 10000 хүнд 232 ажилгүйчүүд ногдож байхад  Гурвансайхан, Баянжаргалан, Дэлгэрхангай, Өндөршил суманд 390- 456 байгаа нь аймгийн дунджаас  дээгүүрт тооцогдож байна.

 Т. Отгонтуяа

Related news