ОХУ, Өмнөд Солонгосын аюулгүй байдлын албаны хүмүүс уулзана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-09-21 15:00:00

СӨҮЛ. /Yonhap/. Өмнөд Солонгос болон ОХУ аюулгүй байдлын анхны дээд хэмжээний уулзалтаа зохион байгуулах гэж байна хэмээн Өмнөд Солонгосын Засгийн газрын эх сурвалж мэдэгдэв.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн ойрын туслах Николай Патрушев энэ сарын сүүлээр Японд айлчлахаасаа өмнө Өмнөд Солонгост айлчлах төлөвтэй байна гэж нэрээ нууцалсан эх сурвалж мэдэгджээ.

10 дугаар сарын 10-нд Солонгосын Хөдөлмөрийн намыг үүсгэн байгуулсны 70 жилийн ойн баярын өмнөхөн хэд хэдэн хиймэл дагуул хөөргөсөн гэсэн таамгийг Умард Солонгос өгч байсан бөгөөд цөмийн дөрөв дэх туршилтыг хийнэ гэж мөн сүрдүүлсэн билээ.

ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Патрушев Сөүлд хийх айлчлалынхаа үеэр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн аюулгүй байдлын ахлах зөвлөх Ким Кван Жинтэй уулзах ажээ. Тэрбээр хамгийн сүүлд 2012 оны 10 дугаар сард Өмнөд Солонгост айлчилж байжээ.

ОХУ-ын албаны хүн мягмар гарагаас пүрэв гарагт Японд айлчлах төлөвтэй байна гэж тус улсын “Киодо” агентлаг мөн мэдээлсэн байна.

Д.Нямтулга

Related news
Comments