Хүний эрхийн үндэсний комиссын гишүүд Хэнтийд ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-09-23 13:40:30

Хэнтий /МОНЦАМЭ/ Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан тус хорооныхон Хэнтий аймагт ажиллав.

Энэ үеэр "Жендэр-хүний эрх" сургалтыг төрийн байгууллагын албан хаагчдын дунд зохион байгууллаа. Сургалтын үйл ажиллагааг нээж, аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан хэлсэн үгэндээ "Өмнө нь бид Жендэр ба эмэгтэйчүүд гэж ярьдаг байсан бол одоо Жендэр ба хөгжил гэж өргөн цар хүрээнд ойлгох болсон. Аймгийн нийт хүн амын 54,3 хувийг эмэгтэй, 45,7 хувийг эрэгтэйчүүд, төрийн албанд 4082 төрийн албан хаагч ажиллаж байгаагийн 65 хувь нь эмэгтэйчүүд, 35 хувь нь эрэгтэй, аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн 20,5 хувь нь эмэгтэйчүүд, мал аж ахуйн салбарт 12,9 мянган малчдын 41,9 хувь нь эмэгтэйчүүд байна" гэж тэмдэглээд, жендэрийн талаарх иргэд, олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулж, аймгийнхаа дэд хөтөлбөрийг ойрын хугацаанд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэхийг холбогдох хүмүүст даалгалаа.

Ажлын хэсгийнхэн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангаж байгаа талаар зарим байгууллагын үйл ажиллагаанд шалгалт хийлээ.

Related news