Бүтээн байгуулалтын ажлыг чанартай, шуурхай гүйцэтгэх үүрэг чиглэл өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Замын-Үүд сумын ИТХ-ын дарга Б.Анхбаяр, Засаг дарга Н.Алдарбаяр, Засаг даргын орлогч О.Үүрцайх болон холбогдох мэргэжилтнүүд Замын-Үүд суманд өрнөж байгаа бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэн, барилгын компаниудад ажлыг чанартай, түргэн шуурхай гүйцэтгэх үүрэг чиглэл өглөө.
Одоогоор
ерөнхий боловсролын сургуулиас хүнд даацын авто зам хүртэлх 300м хатуу хучилттай авто зам, “Мандах наран” хорооллоос “Заан” зоог хүртэлх 800 м урт
явган хүний зам, ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль, бага сургуулийн урд хэсгийн 1500 м2 авто зогсоол, Сүлд багийн есдүгээр хэсгийн хороолол дундах авто замын
ажлыг дуусгажээ.
Мөн босоо тэнхлэгийн АН-3 авто замаас хотын төв хүртэлх 4,2 км авто замын ажил 90 хувь, эмнэлгийн барилгын ажлын явц 85 хувь, гуравдугаар багийн халуун усны барилга 80 хувь, долдугаар цэцэрлэгийн барилгын ажил 40 хувь, “Иргэдийн хөгжлийн төв”-ийн барилгын ажил 20 хувь, Нэгдсэн эмнэлгийн урд талын 316м хатуу хучилттай авто зам ажлын гүйцэтгэл 10 хувьтай тус тус явж байна.
Үүнээс гадна Замын-Үүд боомтыг олон улсын жишигт нийцүүлэн шинээр барих, хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газрын бодлогын дагуу 09 дүгээр сарын 01-нээс боомтын үйл ажиллагааг түр горимд шилжүүлээд байна. Боомтын шинэчлэлийн хүрээнд шинээр зорчигч тээврийн 30, ачаа тээврийн 28 барилга, дэд бүтэц, ногоон байгууламжийн хамт барихаар эхний ажил эхлээд буй.