Нидерландын санал асуулга Украиныг ЕХ-нд нэгдэх замд саад болохгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-04-07 16:42:29

КИЕВ. /TASS/. Украиныг Европын Холбоонд /ЕХ/ нэгтгэх тухай гэрээг батлах асуудлаар Нидерландад явуулсан бүх нийтийн санал асуулга нь тус улсыг Европт нэгдэх замд саад болохгүй.  Украины Ерөнхийлөгч Петр Порошенко өнөөдөр өөрийн бодлыг илэрхийлэхдээ ингэж дүгнэжээ.  Уг санал асуулгад оролцогсдын дийлэнх нь гэрээг батлахыг эсэргүүцсэн юм.

“Нидерландын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид заасанчлан энэ санал асуулга нь хэлэлцүүлэг зөвлөлдөөний шинжтэй гэдгийг цохон тэмдэглэхийг хүсч байна. Тийм учраас одоо Нидерландын Засгийн газар, парламентын гишүүд болон улстөрчид шийдвэр гаргах үлдлээ. Стратегийн үүднээс авч үзвэл, энэ үйл явдал нь Украиныг Европт нэгтгэх үйл явцад учрах саад тотгор биш ” гэж Порошенко хэлснийг түүний хэвлэлийн алба уламжилжээ.

Тэрбээр мөн "Нидерландын санал асуулгыг зохион байгуулагчдын эцсийн зорилго нь Украиныг ЕХ-нд нэгтгэх гэрээ биш байсан" гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. “Энэ бол Европын нэгдмэл байдал болон европчуудын үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэхэд халдаж буй хэрэг юм” гэж тэрбээр дүгнэлээ.

Д.Жаргал

 

Related news