“Говийн чоно-2019” олон улсын дадлага сургууль Сайншандад болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-08-27 15:58:48

Дорноговь/МОНЦАМЭ/. “Говийн чоно-2019” гамшгийн хор уршгийг арилгах, олон улсын гамшгаас хамгаалах дадлага сургууль ирэх есдүгээр сард  Дорноговь аймгийн Сайншанд суманд болно.

Сургалт дадлага болохтой холбогдуулан ОБЕГ, АНУ-ын Энэтхэг Номхон далайн цэргийн командлал, АНУ-ын Элчин сайдын яамны хамтарсан Ажлын хэсэг дөрөв, наймдугаар сард хоёр удаа Сайншандад ажиллав.

Хоёр удаагийн уулзалтаар албаныхан дадлага сургууль болох газар, зохион байгуулалт хийгээд арга хэмжээний төлөвлөгөө, бэлтгэл ажлыг тодотгож, харилцан санал солилцсон аж.

Дадлага сургуулиар гамшиг, ослын үед иргэдийн аюулгүй байдлыг хангах, орон нутгийн удирдлага, Онцгой комисс, Мэргэжлийн ангиудыг чадавхжуулна.

Мөн Дадлага сургуулиар гамшиг, ослын үед иргэдийн аюулгүй байдлыг хангах, орон нутгийн удирдлага, Онцгой комисс, Мэргэжлийн ангиудыг чадавхжуулна.Албаныхны мэдээлж буйгаар гамшиг ослын дадлага сургууль есдүгээр сарын 09-21-ний хооронд болох аж.

Related news