Сонгуулийн зардлын дээд хэмжээг 120 сая төгрөгөөр тогтоолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий аймгийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн зардлыг нам эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг 120.0 сая төгрөгөөр, нэр дэвшигчдийн зарцуулах зардлын дээд хэмжээг сумын сонгогчийн болон өрхийн тоо, нутаг дэвсгэрийн хэмжээнээс хамаарч 7.0-29.0 сая төгрөгөөр тогтоолоо.
Аймгийн Аудитын газраас сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 –т “Орон нутгийн хурлын сонгуулийн тухайд төрийн аудитын дээд байгууллагаас тогтоосон жишигт нийцүүлэн аймаг, нийслэл дэх төрийн аудитын салбар байгууллага нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх орон нутгийн хурлын сонгуулийн тойрогт нам, эвсэл, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг санал авах өдрөөс 90-ээс доошгүй хоногийн өмнө тогтооно.” гэж заасны дагуу нам, эвсэл, нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын дээд хэмжээг хуулийн хугацаанд нь тооцон гаргаж, аймгийн ИТХ-д хүргүүлсэн юм.
Мөн энэ талаар аймгийн “Хэнтий телевиз”, “Өндөрхаан телевиз”, зэрэг орон нутгийн телевизүүд, FM радио, сонин, сэтгүүлийнхэд мэдээллийг өгч, иргэдэд мэдээллийг хүргүүлэв.
Хэнтий аймаг О.Буянхишиг