Тунисын Ерөнхийлөгч эмнэлэгт хүргэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЛОНДОН. /Reuters/. Тунисын
Ерөнхийлөгч Бежи Каид ас-Себсийн бие тавгүйрхэж, эмнэлэгт хүргэгдсэн
тухай “Reuters” агентлаг
өнгөрсөн лхагва гарагт мэдээлсэн байна.
Өдгөө 92
настай Бежи Каид ас-Себсийг цэргийн эмнэлэгт хэвтүүлжээ. Түүний биеийн
байдал ямар байгаа нь тодорхойгүй байна. Бие нь огцом муудсаны улмаас
өнгөрсөн 6 дугаар сарын сүүлчээр тэрбээр мөн эмнэлэгт хүргэгдсэн юм. Бежи
Каид ас-Себси Тунисын төрийн тэргүүний албан тушаалыг 2014 оноос хойш
хашиж байгаа юм.
Related news

Auditor General of Mongolia Meets Leaders of Project to Strengthen Performance Audit Capacity
3 days

President of Mongolia Attends Commemorative Session of UN General Assembly’s 80th Anniversary
6 days