Португалд түймэр дэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЛИСБОН. /Reuters/. Португалийн нийслэл Либон хотоос зүүн хойд зүгт 225 км-д орших Каштелу-Бранку дүүрэгт ням гарагт гал түймэр гарч, тус дүүргийн гуравны нэг хувь нь шатсан тухай Үндэсний иргэний хамгааллын удирдах газраас мэдээлжээ.
Тус байгууллагын мэдээлснээр, түймэр зэргэлдээх Сантарен дүүрэгт тархах эрсдэлтэй байгаа бөгөөд түймрийг унтраахаар 870 гаруй гал сөнөөгч ажиллаж байгаа аж.
Эрх баригчдын мэдээлснээр, түймрийн улмаас 30 хүн гэмтжээ. Мөн түймрээс урьдчилан сэргийлэх үүднээс ойролцоох тосгодын иргэдийг нүүлгэн шилжүүлжээ.
Related news

Auditor General of Mongolia Meets Leaders of Project to Strengthen Performance Audit Capacity
3 days

President of Mongolia Attends Commemorative Session of UN General Assembly’s 80th Anniversary
6 days