“Ikea” АНУ дахь үйлдвэрээ хаана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
СТОКХОЛМ. /CNN/.
Шведийн
тавилга үйлдвэрлэгч “Ikea” компани зардлаа бууруулах зорилгоор АНУ дахь цорын
ганц үйлдвэрээ хаахаар болжээ.
“Виржиния муж улсын Данвилл хот дахь үйлдвэрийн үйл ажиллагааг ирэх 12 дугаар сард зогсоож, Европ руу шилжүүлнэ” гэж “Ikea” компани мэдэгдсэн байна.
Компанийн удирдагууд Данвилл дахь үйлдвэрийнхээ өрсөлдөх чадварыг сайжруулахын тулд ихээхэн хүчин чармайлт гаргасан боловч зардалтай холбоотой шалтгааны улмаас үйлдвэрлэлийг нь зогсооход хүрчээ.
"Ikea" компани шийдвэрийнхээ талаар тайлбарлахдаа, түүхий эдийн үнэ АНУ-аас Европт хямд байдгийг онцолсон байна. Тус компани нь Европын орнуудаас Польш, ОХУ, Шведэд үйлдвэртэй ажээ.
Related news

Auditor General of Mongolia Meets Leaders of Project to Strengthen Performance Audit Capacity
4 days

President of Mongolia Attends Commemorative Session of UN General Assembly’s 80th Anniversary
7 days