Улсдаа анхдагч Эрх зүйн цахим хөтөчтэй аймаг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-07-08 13:54:26

Хэнтий /МОНЦАМЭ/ Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хэнтий аймгийн төрийн нэгдсэн үйлчилгээний төвд цахим хөтөч ашиглалтад орлоо.

Монгол Улсын хэмжээнд Хэнтий аймагт анхдагч нь болсныг аймгийн ЗДТГ-ын Хууль эрхзүйн хэлсийн дарга Л.Бат-Октябрь онцоллоо.

Эвт худалдааны төвийн төрийн нэгдсэн үйлчилгээний танхимд байрлах уг самбарт иргэд өөрт хэрэгцээтэй хуулийн зөвлөгөөг сонгон үйлчлүүлэхийн зэрэгцээ хүссэн мэдээллээ хэвлэж авах боломжтой аж.

Нээлтэд ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, Хэнтий аймгийн ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар, ХЗҮХ-ийн захирал С.Энхцэцэг, ХЗҮХ-ийн ХЗСМСТ-ийн дарга А.Түвшинтулга, Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч Ж.Хунан, Нээлттэй нийгэм форумын хөтөлбөрийн зохицуулагч П.Бадамрагчаа нар оролцлоо.

Related news