Замын-Үүдийн наадамд аймгийн начин Б.Бат-Эрдэнэ түрүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 98, Замын-Үүд сум үүсч хөгжсөний 25 жилийн ойн баяр наадам 7 дугаар сарын 05-06-нд нартай, хуртай, өргөн дэлгэр сайхан боллоо.
Хүчит бөхийн барилдаанд аймгийн арслан Ц.Чинзориг, Н.Гансүх, аймгийн харцага
Г.Ширчинбат, Б.Анхбат, начин С.Ариунболд, Б.Бат-Эрдэнэ, Ц.Намнансүрэн, О.Зундуй
тэргүүтэй 128 бөх зодоглосноос Хөвсгөл сумын харьяат аймгийн
начин Б.Бат-Эрдэнэ түрүүлж, сумын начин Н.Пүрэвсамбуу үзүүрлэв.
Бөхийн барилдааны их шөвөгт Хөвсгөл сумын
харьяат аймгийн арслан Ц.Чинзориг, Замын-Үүд сумын харьяат аймгийн начин
О.Зундуй нар шалгарсан юм.
Өсвөрийн бөхийн барилдаанд
"Говийн бөх" дэвжээний бөх Н.Азжаргал түрүүлж, тус клубын тамирчин
Б.Ууган-Эрдэнэ үзүүрлэв. Харин шөвгийн дөрөвт "Анар" дэвжээний бөх
Э.Төгөлдөр, Хөвсгөл сумын бөх Н.Баяржавхлан нар үлдэв.
Зургаагаас найман насны хүүхдийн бөхийн барилдаанд Б.Идэрсайхан түрүүлж, А.Отгон-Эрдэнэ үзүүрлэн, Н.Хатанбаатар, Б.Энхтамир нар шөвгөрлөө.
Шагайн харвааг “Наран
өргөө” ХХК-ийн харваачид өнгөлөв
Шагайн харваанд Б.Зоригтбаатар ахлагчтай
Замын-Үүд сумын “Замын-Үүд залуучууд” баг тэргүүн байрт шалгарсан бол дэд
байрт Б.Баярсүрэн ахлагчтай Сайншанд
сумын “Наран өргөө” ХХК-ийн баг шалгарав. Гутгаар байрт Б.Ариунболд ахлагчтай Замын-Үүд
сумын “Техник үйлчилгээний газар”-ын баг шалгарав.
Цуваа харвааны хувийн төрөлд С.Энх-Од тэргүүн байр, Б.Сумъяа дэд байр, Н.Баянмөнх гуравдугаар байрт тус тус шалгарав.
Л.Цэдэндоржийн хээр соёолон магнайдаа тоосгүй давхилаа
Хурдан соёолонгийн уралдаанд 33
хурдан буян гарааны зурхайгаас эргэснээс түрүү
магнайд Замын-Үүд сумын харьяат аймгийн алдарт уяач Л.Цэдэндоржийн хээр
давхилаа.
Аман хүзүүнд Өргөн сумын аймгийн алдарт уяач Ч.Сүхбаатарын хул, айргийн гуравт Өргөн сумын алдарт уяач
Н.Эрдэнэбаярын зээрд айргийн дөрөвт
Эрдэнэ сумын залуу уяач Г.Ганбаатарын зээрд халзан, айргийн тавд Өргөн сумын
алдарт уяач Ч.Батбаатарын цоохор соёолон тус тус хурдалжээ.
Хурдан хязааланг Д.Бат-Өлзийн янзага бор өнгөллөө
Хурдан хязаалангийн уралдаанд 41 үрээ гарааны зурхайгаас
эргэснээс Эрдэнэ сумын харьяат Монгол
Улсын гавьяат малчин аймгийн алдарт уяач Д.Бат-Өлзийн янзага бор магнайдаа
тоосгүй давхив.
Аман хүзүүнд Завхан
аймгийн Цагаанчулуут сумын залуу уяач Л.Батаагийн хар халзан, УИХ-ын гишүүн
Б.Дэлгэрсайханы өсгий цагаан хар, айргийн
дөрөвт Замын-Үүд сумын “Эргэх ДЕПО”-гийн дарга Г.Ганболдын зээрд халзан, айргийн тавд Замын-Үүд сумын
залуу уяач О.Балжиннямын хонгор хязаалан
давхижээ.
Шүдлэнгийн уралдаанд Б.Мөнхчулууны хээр түрүүлэв
Шүдлэн насны морьдын уралдаанд 41
хурдан хүлэг уралдсанаас түрүү
магнайд Эрдэнэ сумын харьяат аймгийн алдарт уяач Б.Мөнхчулууны хээр магнайдаа
тоосгүй давхив.
Аман хүзүүнд Эрдэнэ сумын уяач С.Дүүрэнбаярын халтар, айргийн гуравт Замын-Үүд сумын аймгийн алдарт уяач Б.Мөнхбаатарын цавьдар, айргийн дөрөвт Өргөн сумын Л.Амарбаясгалангийн халтар, айргийн тавд Замын-Үүд сумын уяач С.Сайнбуянгийн хул тус тус хурдаллаа.
Сурын харваанд спортын дэд мастер Б.Баярчулуун түрүүлэв
Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98
жил, Замын-Үүд сум үүсч хөгжсөний 25 жилийн ойн баяр наадмын сурын харваанд Замын-Үүд сумаас гадна Сайншанд, Өргөн зэрэг хөрш зэргэлдээх сумын харваач нар оролцож цэц
мэргэнээ сорилоо.
Насанд хүрэгчдийн эрэгтэй төрөлд Хатанбулаг сумын харьяат Монгол Улсын спортын дэд мастер Б.Баярчулуун тэргүүлсэн бол дэд байрт Сайншанд сумын харьяат спортын мастер, аймгийн мэргэн Н.Бямбацогт, гутгаар байрт Замын-Үүд сумын харьяат "Борхойн зам" ХХК-ийн харваач спортын мастер, аймгийн дархан мэргэн М.Лхагва-Очир нар бусдыгаа манлайлав. Дөрөвдүгээр байрт Сайхандулаан сумын харьяат "Сайншанд эргэх Депо"-гийн харваач спортын мастер, аймгийн мэргэн Ө.Түвшинбаяр, тавдугаар байрт Замын-Үүд сумын харваач Н.Батбаяр шалгарсан юм.
Харин эмэгтэй төрөлд Өргөн
сумын харьяат спортын мастер, аймгийн мэргэн Т.Дуламсүрэн тэргүүн байрт, дэд
байрт Хатанбулаг сумын харьяат "Хилчин" спорт хорооны тамирчин,
спортын мастер, аймгийн мэргэн Э.Сайханчимэг, гутгаар байрт Сайншанд сумын
харьяат спортын мастер, аймгийн мэргэн Д.Энхсайхан, дөрөвдүгээр байрт Сайншанд
сумын харьяат "Сайншанд эргэх Депо"-гийн харваач, спортын мастер А.Сэржмаа, тавдугаар байрт Хатанбулаг сумын харьяат
"Даншиг транс" ХХК-ийн харваач, спортын дэд мастер Б.Мөнгөнчимэг нар тэргүүллээ.
Өсвөрийн эрэгтэй харваачдыг
Э.Буяндэлгэр тэргүүлсэн бол дэд байрт О.Цэрэн, гутгаар
байрт О.Энхжагар нар шалгарав. Эмэгтэй
төрөлд тэргүүн байрт Г.Эрдэнэбаясгалан, дэд байрт Ц.Мөнхцэцэг, гутгаар байрт Б.Ану нар тус тус
шалгарсан бөгөөд сумын мэргэн харваач цолны болзол хангасан харваачдад цол тэмдгийг нь олгов.