Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 124,6 км төмөр замын хайгуул судалгааны ажлыг гүйцэтгэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 124,6 км төмөр замын геодезийн хайгуул, судалгаа хэмжилтийн ажлыг Зүүнбаян багт явуулж байна.
Хайгуул
судалгаа, хэмжилтийн ажлыг “Геосет” ХХК, “Тэгшхэм” групп, “Геокад” ХХК зэрэг компани тус тус гүйцэтгэж байна. Засгийн
газраас хэрэгжүүлж байгаа Тавантолгой-Зүүнбаянгийн чиглэлийн 414.6 км төмөр замын
бүтээн байгуулалтын шав тавих ёслол тавдугаар сарын 24-нд Дорноговь аймгийн
Мандах сумын Сэрвэн баян хошуу багийн Будар хэмээх газар болсон.
Монголын өмнөд говь дахь Тавантолгойн ордоос зүүн тийш
Дорноговь аймгийн нутгийг хөндлөн дайрч Зүүнбаянтай холбогдох эл бүтээн
байгуулалтын захиалагчаар “Монголын төмөр зам” ТӨХК ажиллаж байгаа бол төмөр
замын доод бүтцийн далан, хоолойн ажлыг Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин
штаб, төмөр замын дээд бүтцийн ажлыг “УБТЗ” тус тус гүйцэтгэхээр гэрээлжээ.
Төмөр замын бүтээн байгуулалтад 3700 орчим хүн, 1352 машин
механизм ажиллах бол 3700 орчим хүн ажилтай орлоготой болох тооцоог албаныхан хийжээ.