"Бид нэг голынхон" чуулган зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-06-21 23:57:38

Хэнтий /МОНЦАМЭ/ БОАЖЯ, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Хэнтий аймгийн ЗДТГ, Хэрлэн голын сав газрын захиргаа, “Бид нэг голынхон хөдөлгөөн”-ий төлөөлөл 19 сумын 160 гаруй иргэд Баян-Овоо суманд чуулав. 

Энэ үеэр “Бид нэг голынхон” хөтөлбөр, “Хоггүй Хэрлэнгийн төлөө хамтдаа” аяны хэрэгжилтийг дүгнэх өдөрлөгийг зохион байгууллаа. “Бид нэг голынхон хөтөлбөр”-ийг манлайлан хэрэгжүүлэгч сумаар Хэнтий аймгийн Баян-Овоо сум, Дорнод аймгийн Хэрлэн сум, Төв аймгийн Мөнгөнморьт сумыг өргөмжлөн тус бүрийг нэг сая төгрөгөөр шагнасан бол, хөтөлбөрийг манлайлан хэрэгжүүлэгч баг, хороогоор Хэнтий аймгийн Баянмөнх сумын Дулаан баг, Багануур дүүргийн дөрөвдүгээр хороог шалгаруулж тус бүр өргөмжлөл, 500 мянган төгрөгөөр шагнаж, урамшуулав.

Тус арга хэмжээний хүрээнд хөтөлбөрийг дүгнэх өдөрлөг, Хэрлэн голын тухай дууны уралдаан, “Сав газрын талуудын оролцооны зөвлөлийн гишүүд болон сумдаас ирсэн төлөөлөгчдийг чадавхжуулах сургалт”, аяны хэрэгжилтийн тайлантай танилцаж, туршлага судлах, гар зургийн уралдааны дүнг шалгаруулах, Хэрлэн голын тахилга зохион байгуулсан байна.

 

Related news