Ажлын байрыг нэмэгдүүлж, бүтээн байгуулалт өрнүүлснээр шилдэг аймаг болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймаг 2018 оны хийсэн ажлынхаа үр дүнгээр улсдаа тэргүүлж шилдэг аймаг болсон.
Хүний оршин суух нөхцөлийг бүрдүүлж, ажлын байрыг нэмэгдүүлснээр Дорноговь аймгийн хүн ам 2018 онд 70 мянгад хүрч, өрсөлдөх чадвараараа 21 аймгаас дөрөвдүгээр байрт эрэмбэлэгджээ.
Мөн эдийн засаг 9,1 хувьд хүрч, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл 320 тэрбумд хүрч өмнөх оныхоос 23 хувиар өсч, нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн нэмэгдэн, 2600 гаруй иргэний байнгын болон түр ажлын байрыг бий болгосон байна.
Тус аймаг 2017 оныг Их бүтээн байгуулалтын жил болгон зарлаж олон бүтээн байгуулалтыг хийснээс гадна 2018, 2019 онд бүтээн байгуулалтын ажлаа үргэлжүүлэн хэрэгжүүлсэн байна.