Хүүхдийн баярыг “Эрдэнэтийн хүүхдүүд-Бидний ирээдүй” уриан дор тэмдэглэлээ
ФОТО МЭДЭЭ
Орхон /МОНЦАМЭ/ Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Эх үрсийн баярыг аймгийн хэмжээнд “Эрдэнэтийн хүүхдүүд-Бидний ирээдүй” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүллээ.
Эх үрсийн баярын арга хэмжээнд Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут болон аймаг, орон нутгийн удирдлагууд оролцлоо.
А.Амарын талбайд
“Хөгжмийн гайхамшиг”, “Дууны гайхамшиг”, “Бүжгийн гайхамшиг” гэсэн хэсгүүдээс
бүрдсэн нэгдсэн тоглолтод Орхон аймгийн ИТХ-ын даргын санаачлан байгуулсан
хүүхдийн найрал дууны “Эрдэнэс” чуулгын хүүхдүүд, 2018-2019 оны хичээлийн жилд улсын болон олон
улсын уралдаанд
амжилттай оролцсон 320 орчим хүүхэд оролцсон юм. Мөн аймаг, орон нутгийн
удирдлагуудын гарын бэлгийг 300 гаруй хүүхдэд гардуулан өглөө.










Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days