"Амьдралын баяр баясгалан” гар зургийн уралдааны шилдгүүд тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/ "Архидалтгүй Хэнтий" дэд хөтөлбөрийн үйл ажиллагааны хүрээнд аймгийн ЕБС-ийн сурагчдын дунд зарласан "Амьдралын баяр баясгалан” сэдэвт гар зургийн уралдааны шилдгүүдэд шагналыг гардууллаа.
Дунд насны ангилалд тэргүүн байрыг Хэрлэн сумын "Тэмүүжин" цогцолбор сургуулийн 8б ангийн сурагч Э.Ану-Үжин эзэлсэн бол удаах байруудыг Дархан сумын ЕБС-ийн есдүгээр ангийн сурагч М.Жанцанноров, Баян-Овоо сумын ЕБС-ийн есдүгээр ангийн сурагч Н.Номин-Эрдэнэ нар эзэллээ. Харин ахлах насны ангилалд Хэрлэн нэгдүгээр сургуулийн 11д ангийн сурагч Б.Энхцэцэг, Батноров сумын ЕБС-ийн 11а ангийн сурагч Д.Ариунжаргал, Хэрлэн нэгдүгээр сургуулийн 11д ангийн сурагч Б.Ариунжаргал нар эхний байруудад шалгарлаа.
"Архидалтгүй Хэнтий" дэд хөтөлбөр нь тус аймагт 2012 оноос өнөөдрийг хүртэл хэрэгжиж, олон гэр бүлд амьдралын баяр баясгалан бэлэглэж байгаа үр дүнтэй төсөл юм.