Чингис хотын автозамын сүлжээ 30 хувиар нэмэгдэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн төв Чингис хотод энэ онд улсын төсвийн 10.0 тэрбум төгрөгөөр авто болон явган хүний зам тавих ажил хийхээр боллоо. Ингэснээр тус хотын авто замын сүлжээ 30 хувиар нэмэгдэх юм. Тодруулбал:
- Нэгдүгээр багт Хангамжийн чиглэлд автозам, явган зам гэрэлтүүлэг
- Хийдийн суурингийн дунд замын хоёр талаар явган зам
- Хоёрдугаар багт Баазын дэлгүүрээс хойшоо явсан замын хоёр талаар явган зам
- Гуравдугаар багт Хуучнаар давхар дэлгүүрийн орчмын орон сууцны байрны орчмын тохижилт, автозам, явган зам, гэрэлтүүлэг
- Мөн Нутгийн дэлгүүр, Миний дэлгүүрийн орчмын автозам
- Дөрөвдүгээр багт Хорихын зүүн талын автозам, явган зам, гэрэлтүүлэг
- Мөн нэгдүгээр сургуулийн урд талын орон сууцнуудын орчмын тохижилт авто болон явган зам, автозогсоол
- Тавдугаар багт Саригийн зүүн, баруун талаар авто болон явган зам, гэрэлтүүлэг
- Мөн Сариг, Баянмөнхийг холбосон зам /Шинэ сургуулийн урдуур/ гэх мэтчилэн зам тавих ажил хийхээр боллоо.
2016 оны УИХ-ын болон орон нутгийн хурлын сонгуульд МАН-ын дэвшүүлэн тавьсан 8Б хөтөлбөрийн томоохон заалт нь дээрх ажил аж.