"Монгол төрийн их хуралдай цогцолбор" энэ намар ашиглалтад орно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/ БОАЖЯ-ны захиалгаар Хэнтий аймгийн Биндэр суманд барьж буй "Монгол төрийн их хуралдай орд" цогболбор энэ намар ашиглалтад орно.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Xүрэлсүх Xэнтий аймагт хийж буй албан айлчлалынхаа үеэр уг цогцолбортой танилцаж, Mонгол төрөө дээдлэх бэлгэ дэмбэрэлийг бодож, УИХ жилдээ нэгээс хоёр хуралдах хэрэгтэй гэдгийг онцлов. Уг цогцолборыг УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ санаачилсан бөгөөд 1206 онд Монгол Төрийн “Их Хуралдай” ямар орд өргөөнд хуралдсан байх вэ, гэдгийг түүхчдээр судлуулсаны үндсэн дээр зураг төслөө гаргуулж, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Xэнтий аймгийн ЗДТГ дэмжин ажиллаж байгаа юм. Tүүхэн аялал жуулчлалын цогцолборыг хоёр тэрбум төгрөгөөр “Мөнх өргөө” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд барилгын ажил өнгөрсөн оноос эхэлсэн, энэ оны намар ашиглалтад орно.
1206 оны цагаан барс жил Онон мөрний эхэнд Монгол ноёдын Их хуралдай хуралдаж, "Их Монгол" улс байгуулсаныг даяар олонд тунхаглан зарлаж, Их Эзэн Чингис хаан Далай хаан нэртэй болж Вьетнамаас Унгар, Сибирээс Энэтхэг хүрсэн өргөн уудам газар нутагтай эзэнт гүрэнг байгуулсан. Эзэнт гүрний тулгын чулуу тавигдсан түүхэн газрыг эрдэмтэд сурвалжлан олж, 1994 онд Монгол Улсын Ерөнхий сайд Дашийн Бямбасүрэн гуай хөшөө байгуулсан байдаг.