Баянхутаг суманд сүүний үйлдвэр байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/ Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Мах сүүний анхдугаар аян”-ы хүрээнд Баянхутаг суманд “Монгол хуурай сүүний” үйлдвэр байгуулж өчигдөр нээлтээ хийлээ.
Нээлтэд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нар оролцсон юм.
Тус үйлдвэр нь өдөрт 1500 литр сүүг боловсруулан хатааж хуурай сүү үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд одоогоор дөрвөн иргэн байнгын ажлын байраар хангагдаж байна. Мөн орон нутгийн малчдаас сүүгээ худалдан авах тул малчид маань тогтмол орлоготой болж байгаа аж.
Related news

Auditor General of Mongolia Meets Leaders of Project to Strengthen Performance Audit Capacity
4 days

President of Mongolia Attends Commemorative Session of UN General Assembly’s 80th Anniversary
7 days