Баян-Өлгийгөөс хоёр гавьяат төрлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-24 08:24:05

Казак түмний Хаврын баяр - Наурызын өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүмүүс Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар  шагнуулсны дотор Монгол Улсын Хүний гавъяат эмчээр  Хазезийн Сьезд, Монгол Улсын гавьяат эдийн засагчаар  Насангийн Равдан хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртлээ.

 

Шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга А.Бакей, УИХ-ын гишүүн А.Тлейхан, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, ЕТГ-ын болон Засгийн газрын ХЭГ-ын төлөөлөгчид, аймгийн удирдлагууд оролцож, манай аймгаас төрөн гарсан 2 гавьяат, төрийн  одон, медалиар шагнагдсан 68 хүний энгэрийг нь мялалаа.

Ш.Айзаря

 

 

Related news