Камержуулах зөвлөмж гаргав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/.Энэ сарын 08-нд хуралдсан Дорноговь аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд, компани, хувь хүмүүс оршин байгаа газар, байгууллагынхаа дэргэдэх орчныг хянах хяналтын камер суурилуулах, нэгдсэн сүлжээнд холбох гэрэлтүүлэг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах тухай зөвлөмж гаргав.
Хулгай болон бусад төрлийн гэмт хэргээс
урьдчилан сэргийлэх, хэрэг зөрчил гарч болзошгүй эрсдэлт газруудыг хянах,
нийгмийн амгалан тайван байдлыг хангах зорилгоор дээрх зөвлөмжийг гаргаж компани, байгууллага, албан газарт
хүргүүлэхээр боллоо.
Одоогийн байдлаар тус аймгийн Сайншанд сумын хэмжээнд нийт
34 цэгт 69, Замын-Үүдэд 49, Их хэт суманд дөрөв, Айраг суманд таван хяналтын
камер ажиллаж буй. Камержуулснаар гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан
сэргийлэх, хэрэг зөрчил гарсан тохиолдолд шуурхай илрүүлэх, иргэдийн эрүүл аюулгүй
орчинд амьдрах боломжийг бүрдүүлэхэд чухал үүрэгтэй гэж албаны хүн тодотгов.