ИТХ-ын 10 дугаар хуралдаанаар зургаан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-04-01 10:45:24

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн ИТХ-ын 10 дугаар хуралдаан 87.1 хувийн ирцтэйгээр хуралдаж, зургаан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Тухайлбал, Зарим газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай, Зарим газрыг орон нутгийн хамгаалалтад авч өөрчлөлт оруулах тухай, 2019 онд аймгийн хэмжээнд ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээний дээд хязгаарыг батлах тухай, Санал уламжлах тухай, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны ажлын тайлангийн тухай, Чингис хотын дахин төлөвлөлтийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай асуудлуудыг хэлэлцсэн юм.

10 дугаар хуралдаанд сумдын Хурлын нарийн бичгийн дарга нар урилгаар оролцлоо.

Сонирхуулахад тус аймгийн ИТХ нь 2018 онд Тэргүүлэгчдийн хуралдааныг нийт 19 удаа зохион байгуулж, 199 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, 71 тогтоолоор баталгаажуулсан бол Хурлын хуралдааныг нийт гурван удаа зохион байгуулж, 22 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, 18 тогтоолоор баталгаажуулжээ.  

 

Related news