УИХ-ын гишүүн Б. Гарамгайбаатар Хэнтий аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-22 09:48:37

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар Хэнтий аймгийн Чингис хотод  ажиллаж, ард иргэдтэй уулзаж , тайлангаа танилцууллаа.

Ажлын тайлангаа иргэдэд танилцуулахдаа дараах гурван хэсэгтэйгээр тайлагнаж байв. Нэгдүгээрт, УИХ-ын гишүүнийхээ хувьд хийсэн ажил, санаачилсан, батлалцсан, ажлын хэсгийг нь ахалсан хуулиудаа танилцуулж, хоёрдугаарт, Ардчилсан намын Засгийн эрх барихдаа хийж бүтээсэн бүтээн байгуулалт, хууль эрх зүйн орчны шинэчлэл зэргийг тоймлон хүргээд, гуравдугаарт, Хэнтий аймагтаа хийсэн ажил, бүтээн байгуулалтын тухай мэдээлсэн юм.

Мөн УИХ-ын гишүүн Б. Гарамгайбаатар 3 дугаар сарын эхээр Хэнтий аймгийн  6 сум, 1 багийн иргэдтэй уулзалт, ярилцлага хийж Улсын Их Хурал  болоод Засгийн газрын 2012-2016 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг танилцуулж ажиллажээ.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

 

Related news