50 гаруй мянган мал төллөөд байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙЭнэ онд Өвөрхангай аймгийн хэмжээгээр 1,8 сая толгой мал төллөнө гэсэн урьдчилсан тооцоо байна. Одоогоор 50 гаруй мянган толгой мал төллөснөөс төлийн хорогдол 700 орчим байгаа юм.
Түүнчлэн хаваржилт хүндэрч, цасан шуурга байнга тавьснаар 3000 орчим мал хээл хаясан дүнтэй байна. Мөн байгаль, цаг агаараас шалтгаалан 22 мянган мал хорогдоод байгаагаас 11 мянга нь ямаа байна.
Бүрд, Есөнзүйл, Өлзийт, Баян-Өндөр сумдад цас, зудны байдал гамшгийн хэмжээнд хүрсэн учраас цаашид малын хорогдол нэмэгдэхгүй гэх баталгаагүй гэдгийг Хөдөө аж ахуйн газрын мэргэжилтнүүд хэллээ. Мөн цаг агаар дулаарч, нэмэх градуст хүрч эхэлвэл шар усны үер үүсэх магадлалтайг малчид хэлж байгаа юм.
Өвөрхангай Б.Батчимэг
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days